Ажил явуулах процесс
Та хийлгэхийг хүссэн ажлаа захиална. Үүний дараа таны захиалсан ажил нь уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой хэрэглэгчдийн саналыг хүлээн авах боломжтой болно.
Гүйцэтгэх санал өгсөн хэрэглэгчдээс аль нэгийг сонгож тохиролцсоноор ажлыг эхлүүлнэ. Ажил эхлэхийн өмнө дундын дансанд мөнгө байршуулах шаардлагатай.
Ажил амжилттай гүйцэтгэгдэж дууссаны дараа дундын данс дахь мөнгө уг ажлыг хийж гүйцэтгэсэн хэрэглэгчийн данс руу шилжинэ.
Та өөрийн хийх боломжтой ажлыг олж, уг ажлыг гүйцэтгэх санал өгнө. Хэрэв та болон уг ажлыг захиалагчийн хооронд санал тохиролцож ажил эхлэсэн тохиолдолд та гүйцэтгэгч болно.
Та тухайн ажилд өгөгдсөн даалгаваруудыг тухай бүрт нь хийж гүйцэтгэнэ. Ажлын гүйцэтгэл болон даалгавар тус бүрийн гүйцэтгэлийг захиалагч эсвэл хөндлөнгийн хянагч шалгана.
Та ажил болон ажилд тусгагдсан даалгаваруудыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа дундын данс дахь мөнгө таны данс руу шилжиж орно.